Барилгын материал


Гурав хоногт 300 гаруй орон сууц, 10 тэрбум гаруй төгрөгийн барилгын материал борлуулж, худалдагч худалдан авагч болон хоёр зах зээлийг холбох гүүр нь болдог “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн яармагийн талбайн захиалга эхэллээ.

Барилгын салбарын хамгийн олон оролцогч, үзэгчтэй “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн яармагт оролцсоноор аж ахуйн нэгж, байгууллагууд богино хугацаанд хэрэглэгчдэдээ бизнесээ таниулж, тэлэх бүрэн боломжтой. Тэрчлэн “BARILGA EXPO 2019” үзэсгэлэн яармаг нь барилгын ханган нийлүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, интерьер дизайн, зураг төсөл, архитектур, амины орон сууц барьдаг гээд салбарын бүхий л компаниуд өргөнөөр оролцож, олон боломжийг олж авдаг гэдгээрээ онцлогтой юм.

Судалгаагаар хоёр чиглэлээр зохион байгуулагддаг тус үзэсгэлэнг хамгийн багадаа зорилтот 28 мянган хүнд тогтмол хүрдэг гэжээ.

 

Үзэсгэлэнгийн гэрээ татаж авах бол ЭНД дарна уу