Танилцуулга


                

▶ “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн 2019 оны 4-р сарын 26-28-нд “Барилгын материал”, мөн оны 5-р сарын 3-5 нд “Орон сууц, хаус дизайн”-ы чиглэлээр “Мишээл экспо” төвд зохион байгуулагдана.

▶ Барилгын салбарын хамгийн олон оролцогч, үзэгчтэй “BARILGA EXPO 2019” олон улсын үзэсгэлэн яармагт оролцсоноор аж ахуйн нэгж, байгууллагууд богино хугацаанд хэрэглэгчдэдээ бизнесээ таниулж, тэлэх бүрэн боломжтой. “BARILGA EXPO 2019” үзэсгэлэн яармаг нь барилгын ханган нийлүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, интерьер дизайн, зураг төсөл, архитектур, амины орон сууц барьдаг гээд салбарын бүхий л компаниуд өргөнөөр оролцож, олон боломжийг олж авдаг гэдгээрээ онцлогтой юм.

▶ Хоёр чиглэлээр зохион байгуулагддаг тус үзэсгэлэнг хамгийн багадаа зорилтот 28 мянган үзэгч тогтмол хүрэлцэн ирж оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхдог, үүнээс 300 гаруй орон сууцны борлуулалт хийгдэж, 10 тэрбум гаруй төгрөгийн барилгын материал худалдаа нийлүүлэлтийн гэрээг үзэглэдэг гэсэн судалгаа гарчээ.