Хямдрал, урамшуулалт худалдаатай “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагт урьж байна

Барилгын салбарынхныг хамарсан, хаврын хамгийн том арга хэмжээ “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармаг уламжлал ёсоороо зохион байгуулагдах гэж байна.

Тус үзэсгэлэн нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ноос 29-нд “Барилгын материал, дэвшилтэт технологи”, 05 дугаар сарын 04-нөөс 06-нд “Орон сууц, хаус дизайн, үл хөдлөх хөрөнгө, амины орон сууц” гэсэн хоёр чиглэлээр Мишээл экспо төвд болно.

Үзэсгэлэнд барилгын материал үйлдвэрлэгчид, шинэ техник технологи нэвтрүүлэгчид, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчид, амины орон сууц барьж гүйцэтгэдэг мэргэжлийн компаниуд гээд дотоод, гадаадын 300 гаруй байгууллага оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах юм. Тэдгээрийн дотор Хятад, Орос, Чех, Итали, Польш, Турк, Япон, Солонгос гээд олон орны тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн ч бий.

Та бүхэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр барилгын салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, барилгын материалтай танилцангаа Улаанбаатар хотод зарагдаж буй орон сууцнуудын үнэ ханшийг нэг дороос харьцуулан харж, хүссэн сонголтоо хийх боломж нээлттэй шүү. Хамгийн гол нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд оролцох тул зөвхөн салбарын компаниуд төдийгүй амины орон сууц бариулах, гэрийнхээ интерьер заслыг хийлгэх, эсвэл байр худалдан авах гэж байгаа иргэд зөвлөгөө авч, олон талын мэдээллийг цогцоор нь авах нөхцөлийг бүрдүүлж буй нь энэхүү үзэсгэлэнгийн зорилго юм.

Үзэсгэлэнгийн үеэр явагдах сургалт, семинарууд


   Үзэсгэлэнгийн хөтөлбөрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, үйлдвэрлэгчид, импортлогчид, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид дараах хуваарийн дагуу уулзалт семинар, хэлэлцүүлэг явуулах юм. Энэ үеэр Ерөнхий ивээн тэтгэгч “Монцемент Билдинг Материалс” ХХК цементийн үйлдвэрлэл, дэлхийн цемент нийлүүлэгчдийн чиг хандлагын талаарх сонирхолтой баримтууд бүхий илтгэл тавьж, “Барилгачин групп” ХХК-иас амины орон сууцны зураг төсөл гаргуулах, барилгын материалаа зөв сонгох, барих тухай мэргэжлийн зөвлөгөөг та бүхэнд өгөх болно.
 

“BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагийн хөтөлбөр:

Оролцогч компаниудын зарласан хөнгөлөлт урамшуулал, сугалаат худалдаа


- Оролцогч компаниудаас зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэдэд зориулан тусгай хөнгөлөлт, урамшууллыг зарлаад байна. Тухайлбал, чанар хэрэглээгээрээ хэдийнээ хэрэглэгчдийн танил болсон VGT болон Корунд брэндийн гадна, дотор эмульс, төрөл бүрийн будаг нийлүүлэгч “Сан трейдинг групп” ХХК нь 500,000 төгрөгөөс дээших бүхий л худалдан авалтанд долоон шатлал бүхий үнийн дүнгээс хамаарсан урамшууллын бүтээгдэхүүн бэлгэнд өгөхөөр зэхжээ.

- Харин Францын алдарт Легранд брэндийн цахилгааны холбох хэрэгслүүдийг танилцуулахаар оролцож байгаа “Топологи” ХХК бүтээгдэхүүндээ 10 хувийн хямдрал зарлаж байгаа юм. Ус тусгаарлагч төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдаалж буй “Дарамбат” ХХК нь худалдан авагчиддаа 5-10 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж. Түүнчлэн Герман, Норвеги, Белги, Англи, Тайвань, Оросын чанар сайтай цахилгааны төрөл бүрийн залгуур болон халаагуур зэрэг бүтээгдэхүүнээ “Баухаус” ХХК 10-20 хувийн хямдралтай үнээр худалдаална. Мөн “Кабель Хаус” төвөөс бүх төрлийн кабелиудаа бөөний үнэ буюу 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр хэрэглэгчдэд хүргэх юм. “Хараа сүмбэр” ХХК-ийн Жоби барилгын материалын дэлгүүр ч мөн адил бүх бүтээгдэхүүндээ 10 хувь, “МСМ групп” ХХК 20 хувь, “Тэнгэр тауэр” ХХК 5 хувийн хөнгөлөлт урамшууллуудыг тус бүр зарлажээ. Харин “Эндлесс энержи” ХХК-ниас LS брэндийн бүтээгдэхүүнүүддээ 3 хувийн хөнгөлөлтийн карт дагалдуулах юм.

- Үзэсгэлэнд оролцож байгаа орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид худалдан авагч, захиалагчиддаа хандан мөн л олон янзын хөнгөлөлтийг санал болгож байна. Ихэнх компаниуд урьдчилгаа төлбөрийн шатлалаас хамаарсан урамшууллуудыг зарлажээ. Байр авах гэж байгаа иргэд үзэсгэлэнд ирээд компанийн хувь зээл гаргаж буй төсөл хэрэгжүүлэгчдээс ч сонгох боломжтой юм.

- Тухайлбал, дэвшилтэт технологиор иргэдийнхээ аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж буй “Santo Smart Apartment” хотхоноос урьдчилгаа төлбөртөө 50 саяас дээш төгрөг төлсөн эхний 30 худалдан авагчдаа автомашины дулаан зогсоол бэлэглэх онцгой урамшууллыг зарлажээ. Мөн “Хүрд өргөө” хотхоныхон орон сууц захиалгын төлбөрийн нөхцөл болон төлбөр төлөх хугацааг 10-100 хувь хүртэл зургаан шатлалд хувааж, тус бүр 3.8-17.3 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөөд байна.

- Тэгвэл “NCD Group” ХХК нь “Garden City” хотхондоо “5 од” урамшуулал зарлаж, байр захиалагч бүх худалдан авагчдаа Chevrolet Camaro автомашины супер хонжвортой сугалаанд оролцох эрхийн бичгээр шагнаж байгаа юм. Тус хотхоны эхний ээлжийн 6 орон сууцны ердөө 184 айлын дунд энэхүү сугалаа явагдах тул азтан болох магадлал маш өндөр байх ажээ.

- Мөн “Бүтээгч трейд” ХХК шинээр баригдсан орон сууцныхаа м.кв талбай тутмын үнийг 100 мянган төгрөгөөр хямдруулж байгаа бол “Улаанбаатар Пропертиз” ХХК нь Grande Villa хотхондоо 30 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн худалдан авагчиддаа үнийн дүнгээс хамааруулан м.кв тутамд нь хөнгөлөлт үзүүлж бэлэг барьж байна. Түүнчлэн “Фүжи констракшн” ХХК байрны урьдчилгаа төлбөрийг 30 хувь төлбөл 3 хувь, 40 хувь төлбөл 4 хувиар хямдруулах гэх зэргээр шаталсан үнийг санал болгожээ. “March Construction” ХХК нь зөвхөн үзэсгэлэнгийн үеэр захиалга өгсөн худалдан авагчиддаа Polaris Apartment хотхоныхоо орон сууцнуудыг ашиглалтад орох хугацаанаас хамааруулан 20-50 хүртэл хувийн онцгой хямдралыг зарлаж байна. Орон сууцны хоёр хотхоноо иргэдэд таницуулан оролцож буй “Moncon Properties” компани Comfort хотхон дахь байрны үнээ м.кв тутамд 40 мянган төгрөгөөр хямдруулжээ.

Харин хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгалийн цэвэр түүхий эд ашиглан үйлдвэрлэсэн бүх төрлийн тавилгынхаа үнийг “Cilek Mongolia”-гаас 20-30 хувиар хямдруулж байгаа шүү.

Энэ мэтчилэн зөвхөн үзэсгэлэнгийн цөөхөн өдрүүдэд оролцогчдын зүгээс тусгайлан зарласан бэлэгтэй, урамшуулалтай, хөнгөлөлттэй, сугалаат худалдаа явагдах гэж байна шүү.

Урин цаг ирсэн энэ л өдрүүдэд бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх гэж буй хувь хүн, байгууллагууд болон байшин, орон сууц, үл хөдлөх хөрөнгөндөө өнгө нэмэхээр төлөвлөсөн хэн бүхэнд хэрэгтэй мэдээллээ нэг дороос авах бүхий л боломжийг бүрдүүлсэн “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагт та бүхнийг урьж байна.