Хөл хөдөлгөөн ихтэй, хямдрал, урамшуулалтай, сугалаат худалдаагаар дүүрэн үзэсгэлэн яармагаас

Нарлаг бөгөөд зөөлөн салхитай амралтын өдрүүдэд Мишээл экспо төвд “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармаг үргэлжилж байна.

Жил бүрийн хаврын улиралд зохион байгуулагддаг тус үзэсгэлэнгийн Орон сууц, ногоон барилгын үзэсгэлэнд Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ орон сууцны төслүүд, амины орон сууц барьж буй компаниуд, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн нэвтрүүлэгчид, барилгын материал нийлүүлэгчид гээд 100 гаруй компани оролцож байна.
Тиймээс энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр байр авахаар сонирхож байгаа иргэд үнэ ханшийн талаарх бодит мэдээллийг авч харьцуулалт хийх, амины орон сууц бариулахаар зэхэж байгаа нь мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, барилгын материалаа хэрхэн зөв сонгох тухай олон талын мэдээлэл авч болох нь ээ. Түүнчлэн үзэсгэлэнд оролцож буй Хас банкны ажилтнууд иргэдэд зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.

Оролцогч компаниудаас зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэдэд зориулан тусгай хөнгөлөлт, урамшууллыг зарлаад байна. Үзэсгэлэнд оролцож байгаа орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид ихэвчлэн урьдчилгаа төлбөрийн шатлалаас хамаарсан урамшууллуудыг зарлажээ. Байр авах гэж байгаа иргэд үзэсгэлэнд ирээд компанийн хувь зээл гаргаж буй төсөл хэрэгжүүлэгчдээс ч сонгох боломжтой юм.

Мөн “Хүрд өргөө” хотхоныхон орон сууц захиалгын төлбөрийн нөхцөл болон төлбөр төлөх хугацааг 10-100 хувь хүртэл зургаан шатлалд хувааж, тус бүр 3.8-17.3 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөөд байна.
Тэгвэл “NCD Group” ХХК нь “Garden City” хотхондоо “5 од” урамшуулал зарлаж, байр захиалагч бүх худалдан авагчдаа Chevrolet Camaro автомашины супер хонжвортой сугалаанд оролцох эрхийн бичгээр шагнаж байгаа юм. Тус хотхоны эхний ээлжийн 6 орон сууцны ердөө 184 айлын дунд энэхүү сугалаа явагдах тул азтан болох магадлал маш өндөр байх ажээ.


Мөн “Бүтээгч трейд” ХХК шинээр баригдсан орон сууцныхаа м.кв талбай тутмын үнийг 100 мянган төгрөгөөр хямдруулж байгаа бол “Улаанбаатар Пропертиз” ХХК нь Grande Villa хотхондоо 30 хувийн урьдчилгаа төлбөр төлсөн худалдан авагчиддаа үнийн дүнгээс хамааруулан м.кв тутамд нь хөнгөлөлт үзүүлж бэлэг барьж байна. Түүнчлэн “Фүжи констракшн” ХХК байрны урьдчилгаа төлбөрийг 30 хувь төлбөл 3 хувь, 40 хувь төлбөл 4 хувиар хямдруулах гэх зэргээр шаталсан үнийг санал болгожээ.


 

“March Construction” ХХК нь зөвхөн үзэсгэлэнгийн үеэр захиалга өгсөн худалдан авагчиддаа Polaris Apartment хотхоныхоо орон сууцнуудыг ашиглалтад орох хугацаанаас хамааруулан 20-50 хүртэл хувийн онцгой хямдралыг зарлаж байна. Орон сууцны хоёр хотхоноо иргэдэд таницуулан оролцож буй “Moncon Properties” компани“Comfort” хотхоныхоо эхний 30 захиалагчид урьдчилгаа 30 хувийн төлбөрийг нэг жилийн дотор хуваан төлөх боломжоор хангаж байна. Мөн "Баян хүрээ" хотхоноос төлбөрийн нөхцөлөөс хамаарсан гурван шатлалт хөнгөлөлт зарлаж, 50-100 мянган төгрөгийн хямдрал үзүүлэх аж.

Тэгвэл “Элизабет” хороолол орон сууцныхаа м.кв тутмын үнийг 100-150 мянган төгрөгөөр хямдруулахаар болжээ. Мөн төлбөрийн нөхцөлөөс хамааруулан цахилгаан бараа бэлэглэхээр зэхсэн байна. Харин хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгалийн цэвэр түүхий эд ашиглан үйлдвэрлэсэн бүх төрлийн тавилгынхаа үнийг “Cilek Mongolia”-гаас 20-30 хувиар хямдруулж байгаа шүү.

Энэ мэтчилэн зөвхөн үзэсгэлэнгийн цөөхөн өдрүүдэд оролцогчдын зүгээс тусгайлан зарласан бэлэгтэй, урамшуулалтай, хөнгөлөлттэй, сугалаатай худалдаа явагдах гэж байна шүү.

Урин цаг ирсэн энэ л өдрүүдэд бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх гэж буй хувь хүн, байгууллагууд болон байшин, орон сууц, үл хөдлөх хөрөнгөндөө өнгө нэмэхээр төлөвлөсөн хэн бүхэнд хэрэгтэй мэдээллээ нэг дороос авах бүхий л боломжийг бүрдүүлсэн Ногоон хөгжлийг дэмжигч “BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагт та бүхнийг урьж байна.
 

 

“BARILGA EXPO 2018” олон улсын үзэсгэлэн яармагийн зохион байгуулах хороо
Мэдээллийн дэлгэрэнгүйг 91000222, 96009169 дугаараас лавлана уу.
Вэб: www.barilgaexpo.mn