Барилгын материал, дэвшилтэт технологийг нэг дороос ирж сонирхоорой

"Барилга Эм Эн" ХХК - аас зохион байгуулдаг “Barilga Expo 2019” үзэсгэлэн 12 дахь жилдээ "Мишээл экспо" төвд амжилттай үргэлжилж байна. Үзэсгэлэн 2 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд  өчигдрөөс "Барилгын материал дэвшилтэт технологийн үзэсгэлэн" нээлтээ хийж, үзэсгэлэнгийн танхим оролцогч, үзэгчээр дүүрэн байна. Үзэсгэлэнд нийт гадаад, дотоодын 220 гаруй компани оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, шинэ, дэвшилтэт технологиудаа танилцуулж байгаа юм. Үзэсгэлэнд оролцож байгаа онцлох компаниудыг танилцуулж байна. 

“Гэр Бриж” ХХК  - ий ерөнхий менежер М.Энхбаатар

Энэ жилийн “Barilga Expo 2019” үзэсгэлэн урд, урдны үзэсгэлэнгүүдээс  илүү өргөн дэлгэр, олон шинэ технологи танилцуулж байна. Мөн гадаадын олон компани оролцсон, зохион байгуулалт сайтай болж байна. Бидний хувьд эхний өдөр гэхэд хэд хэдэн захиалга авсан. Манай компаний хувьд энэ үзэсгэлэнд 4 дэх жилдээ оролцож байгаа. Энэ жил АНУ - ын “Shaw” брэндийн эко дрожийг танилцуулж байна.

 

Монголд орж ирээд 4 сар болж байгаа манай бүтээгдэхүүнд ямар нэгэн PVC материал ордоггүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, 100% дахин боловсруулалтад ордог төдийгүй 35-40 жилийн баталгаа өгдөг. Энэхүү дрожийг паркет шиг угсарч хэрэглэдэг бөгөөд зориулалтын цавуугаар наадаг. Ямар нэгэн толбо үүсвэл асуудалгүй арилдаг. Харин түлэх гэх мэт мэт гэмтэл гарсан тохиолдолд тухайн хэсгийн дрожийг хуулж аваад шинээр солиход л болох юм.

“Өрнөх хүч Инженеринг” ХХК-ий марктенгийн менежер Б.Оюунбаяр 

 

 

 

 

 

 

 

 

Манай компани “Barilga Expo 2019” үзэсгэлэнд 2 дахь жилдээ оролцож байна.Энэ жил бид лифтээ дотор нь зорчигч суугаад үзэж, сонирхож болохоор угсарсан гэдгээрээ онцлог. Манай лифтний давуу тал гэвэл хамгийн орчин үеийн шинэлэг технологиудыг ашигласан, эд ангиуд нь бүгд хонгилдоо багтсан, мотор нь жижигхэн, цахилгааны салбар нь хажуу талдаа байрласан, бүх зүйл авсаархан бүтээгдсэн. Хоёр, гурав давхар хаус, виллад амьдардаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой гэдгийг онцлон хэлмээр байна. 

 

 

 

 

 

“General Fittings”

Манай компани Итали Улсаас ирж оролцож байна. Энэ жил сантехник, зэс, ган хоолойн систем буюу шингэний хуваарилалтын системийн загваруудыг танилцуулж байна. Бүтээгдэхүүн маань лабораторийн туршилтаар 50 жил ашиглахад ямар нэгэн асуудал гарахгүй гэсэн судалгаа гарсан. Манай зүгээс 10 жилийн баталгаа өгдөг. Мөн  100% Итали улсад үйлдвэрлэдэг, өндөр чанартай бүтээгдэхүүн юм. Монголд албан ёсны 4 компаниар дамжуулан худалдаалж байна.

“BUGU” decoration studio 

Манай компани энэ жил “Barilga Expo 2019” үзэсгэлэнд “Green wall” буюу ногоон ханыг танилцуулж байна. Оффисын орчинд түлхүү ашигладаг. Мөн гэр болон албан тасалгааны хананд ашиглах боломжтой. 

Green wall гэдэг нь амьд байгалийг санагдуулам орчинг хиймэл болон органик бүтээгдэхүүн ашиглаж, зохиомжлон хийсэн ханын чимэглэл юм. Энэхүү хиймэл ургамлын давуу тал нь мэргэжлийн арчилгаа шаардахгүй, интерьерийн онцлогоос хамааран хүссэн зохиомжоо хийх боломж олгодог. Тиймээс гэр, албан тасалгаагаа орчин үеийн трэндлэг харагдуулахыг хүсвэл манай бүтээгдэхүүдтэй ирж танилцаарай гэж хэлмээр байна.

  

"Акватерм" ХХК
 

Энэхүү компани нь ган хэвлэмэл радиатор, цэвэр ус, гадна, дотор бохирын шугамын хоолой, холбох хэрэгсэлийн хамт, ариун цэврийн өрөөний тоноглол,плита, халуун усны бойлер, тэлэлтийн болон нөөцийн сав зэрэг сантехникийн бараа материалуудыг Герман, Итали, Польш, Турк, Испани, Франц зэрэг Европын улс орнуудаас түргэн шуурхай импортлон, дотоодын зах зээлд тогтмол нийлүүлдэг

Hebei Saiding Building Materials Co.,Ltd