Үзэсгэлэнд оролцогчдод зөвлөх нь...

Танай байгууллага Үзэсгэлэнд оролцохоор талбай захиалсан бол стэнд засалт болон үзэсгэлэнд  ажиллах менежертээ анхаарал хандуулахыг зөвлөж байна. Үзэсгэлэнд оролцогч  байгууллагууд талбайг том жижиг гэлтгүй стэнд засалтаа өөрийн үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээг илэрхийлэхээр хэрэглэгчийн анхаарлийг татахаар засаж тохижуулах нь хамгийн чухал... Үзэсгэлэнг үзэгч,  хэрэглэгч  брошурыг хараад л танай стэндийг санагдуулам  сэтгэгдэл төрөхүйц зассан стэнд,  харилцсан менежер тань хэрэглэгчдэд үлдээж чадсан бол  танайх бусдаасаа ялгарч борлуулалтаа нэмэгдүүлэх гол түлхүүр болж чадна. Ингээд та бүхэнд жишээ болгох үүднээс дараах стэнд засалтын зурагнуудыг оруулалаа.