“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармагийн талбайн захиалга эхэллээ

Ухаалаг барилгын зах зээл хурдацтайгаар хөгжиж, түүний бүтээгдэхүүний өсөлт нэмэгдэж буй өнөө үед ялангуяа электрон, хиймэл оюун ухаан, мэдээлэл технологитой холбоотой бүтээгдэхүүний шинэчлэлт, нарны цахилгаан энерги гээд бусад эко барилгын материалаар хийгдсэн орон сууцны эрэлт өсч, хүчээ авах боллоо.

Тэдгээр ухаалаг бүтээн байгуулалтын үйлчилгээг сурталчлах, барилгын салбарыг дэмжих, дотоод болон гадны аж ахуйн нэгжүүдийг нэг дор цуглуулан, уулзуулах, зөвлөлдөх “Барилга, орон сууц 2017” орон сууц, барилгын материалын нэгдсэн үзэсгэлэн худалдаа барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярын хүрээнд 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэн 2017 оны 8-р сарын 25-27-ны өдрүүдэд Мишээл экспод болох бөгөөд  үзэсгэлэнгийн талбайн захиалга авч эхэллээ.

Үзэсгэлэнд оролцсоноор танай байгууллага дараах үр ашгийг хүртэх, боломжоо өсөн нэмэгдүүлэх боломжтой. Үүнд:
 

  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд танилцуулах тэдэнд хоногшуулах,
  • Бизнесийн уулзалт хийх,
  • Хамтын ажиллагааны харилцаа тогтоох,
  • Барилгын хөгжлийн шинэ боломжуудын судлах,
  • Өөрсдийн барилгын материал, орон сууцаа танилцуулах сургалтыг зохион байгуулах
  • Борлуулалтаа 2 дахин нэмэгдүүлэх /бодит судалгаан дээрээс үндэслэв/
  • Хөдөлгөөнт сурталчилгаагаа хийх
  • Мэдээллийн хэрэгслийн сувгуудаар цацуулах
  • Үзэсгэлэнгийн үеэр barilga.mn сайт болон сошиалд бүтээгдэхүүн, орон сууцаа онцлон сурталчлуулах гэх мэт олон боломж та бүхнийг хүлээж байна.

 

Та бүхний ажил үйлс үргэлж өөдлөн дэвжиж байх болтугай.

Холбоо барих: 77113333, 99000981