Стенд заслын санаагаа бэлдсэн үү

 Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярын хүрээнд  "Барилга, Орон сууц 2017" үзэсгэлэн яармаг 2017 оны 8-р сарын 25-27-ны өдрүүдэд Мишээл экспод болох гэж байгаатай холбогдуулан хаврын "Барилга экспо 2017" үзэсгэлэнгийн стенд заслын зургуудаас хүргэж байна. 

         Үзэсгэлэнгийн талбайн засал чимэглэл /стенд/ нь тухайн компанийн нүүр царай болоод зогсохгүй борлуулалтад гол нөлөө үзүүлдэг. Магадгүй танай байгууллага энэ удаагийн үзэсгэлэн яармагт оролцох стенд заслын санаагаа бэлдээгүй бол дараах заслуудаас санаа авч болох юм.

Харин үзэсгэлэнд шинээр оролцогч байгууллагуудад хэрхэн стендээ засах, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ сурталчилгааг яаж үр дүнтэй хийх талаар үзэсгэлэн зохион байгуулах комиссоос зөвлөгөө аваарай.


Танай байгууллагад амжилт хүсье.

\