“БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсад шинэ цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын хүрээнд “БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармаг гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. 10 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнд барилгын салбарын бизнес эрхлэгчид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материалын ханган нийлүүлэгчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав.


“БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармагийн Ерөнхий зохион байгуулагчаар “Барилга Эм Эн” ХХК, Ивээн тэтгэгчээр Ногоон ирээдүйг бүтээнэ уриатай “NCD Group” ХХК, хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар, Барилгын Хөгжлийн Төв, Газар Зохион Байгуулалт Геодези Зураг зүйн газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ажиллалаа.
 
Энэ үеэр уламжлал ёсоор үзэсгэлэнгийн Шилдэг аж ахуйн нэгж, орон сууц, бүтээгдэхүүнийг шалгаруулсан юм.
 
“БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармагийн Шилдэг оролцогчид:
 

Шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч - “Женерал Тек” ХХК

Оршин суугчдын ая тухтай орчныг бүрэн хангаж, хүүхдийн боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсан бүтээн байгуулалтуудын эзэн


 

Шилдэг үйлдвэрлэгч - “Метропласт” ХХК

Монгол Улсдаа хуванцар хоолой, хуванцар цонхны бэлдэцийг чанарын стандартын дагуу үйлдвэрлэдэг, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнийг нэвтрүүлэгч

Шилдэг ханган нийлүүлэгч - “Дүнь Юань Интернэшнл” ХХК

Евростандартын шаардлагуудыг бүрэн хангасан, БНХАУ-ын шилдэг үйлдвэрлэгчдийн 180 гаруй бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын барилгын зах зээлд нийлүүлэгч


Шилдэг дэвшилтэт технологи нэвтрүүлэгч - “Ондилт” ХХК

“Технониколь” корпорацийн албан ёсны диллер, Политер Мембрамыг Монголдоо анхлан албан ёсны эрхтэйгээр нийлүүлэгч


Шилдэг орон сууц - “Камдер” ХХК-ийн “Encanto Orange Town” төсөл

Хот төлөлөлт, автозам, автозогсоолын шийдлийг бүрэн шийдсэн, спорт заал, фитнесс, иогийн төв, саун гээд хүний ая тухтай амьдрах бүхий л орчныг бүрдүүлсэн Encanto Orange Town
 



“Камдер” ХХК-ийн “Encanto Orange Town” төслийн ажилтан:

“Барилга, орон сууц 2017” үзэсгэлэнг зохион байгуулсан Барилга.МН-ийн хамт олонд баярлалаа. Үзэсгэлэн маань жил ирэх тусам өргөжин тэл, сайхан болж байгаад баяртай байна. Оролцогч байгууллагуудын чанар жилээс жилд чанаржиж байгаад таатай байна. Та бүхний ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Манай байгууллага “Энканто таун 1, 2” төслийг хэрэгжүүлж дуусгасан үүний дараа “Энканто Оренж таун” төслийг амжилттай дуусгах шатандаа явж байна. Бид барилгын салбартаа шинэлэг бүтээн байгуулалтуудыг хийхийг эрмэлзэж байна. Үүний тод жишээ нь “Энтанко Паркинг” 14 давхар 350 машины зогсоолыг барьсан явдал юм. Үргэлжлүүлэн дахин 3 давхар автозогсоол, спорт комплекс гэсэн байгууламжуудыг иж бүрнээр нь хийж байна. 

Шилдэг бүтээгдэхүүн - “Ти энд Жи” ХХК-ийн “Hoermann” хаалга

Үндэсний шилдэг компаниудын нэг “Ти энд Жи” ХХК-иас дотоодын зах зээлдээ нийлүүлж буй Европын шилдэг үйлдвэрлэгч, 100 жилийн түүхтэй “Hoermann” хаалга


 
Мөн “БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармагийн Ивээн тэтгэгч Ногоон ирээдүйг бүтээнэ уриатай “NCD Group” ХХК-д талархалын бичиг болно дурсгалын эд зүйлс гардууллаа.