Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “BARILGA EXPO 2024” намрын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 2024 оны 09 сарын 06-08 – ны өдрүүдэд “Буянт – Ухаа спортын ордон” – д болно.
Намрын эхэн сард буюу орон сууцны эрэлт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц, хаус, амины орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс гадна барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид оролцоно.



