Барилгын салбарын шинэ төсөл, дэвшилтэд техник технологи, инновацыг нэг дор төвлөрүүлдэг 39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг Буянт –Ухаа ордонд 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, уламжлал ёсоор шидгүүдээ шалгаруулан, хүндэтгэлийн арга хэмжээ “Хубулай”зочид буудлын «Queen Chabi» хүлээн авалтын танхимд болж өндөрлөлөө.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж шилдгүүдийг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээг нээж,
- BARILGA EXPO олон улсын барилгын үзэсгэлэн яармагийн үүсгэн байгуулагч, Барилга МН-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батсүх
- Барилгын хөгжлийн төвийн Захирал Д.Мөнхбаатар
- Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг
- Хот төлөвлөлт, бүс нутаг, суурьшлын хөгжлийн газрын дарга Ж.Батболд
- Сургалт, судалгаа, инновацын хэлтсийн дарга Б.Булганхүү
- Барилгын хөгжлийн төвийн Барилгын чанар, аюулгүй байдал, баталгаажуулалт, паспортжуулалтын хэлтсийн дарга Д.Батням
- Хүннү хотын “Хөгжлийн корпораци ХХК”-ийн захирал Г.Гүнболд нар үг хэлж, шагналыг гардуулсан юм.
“39 дэх удаагийн “BARILGA EXPO” үзэсгэлэнг БарилгаМН ерөнхий зохион байгуулагчаар, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “AGARTA RESIDENCE”, ивээн тэтгэгчээр “ЛАН ПОЙНТ” ХХК болон “БАРИЛГАЧИН” худалдааны төвүүд тус тус ажиллав.
Мөн үзэсгэлэнг дэмжигч байгууллагаар ARIGUN TOWER, “Жэй Жэй Би” ХХК, “Төгс байшин” констракшн, “Эн Ти Эм Тауэр” ХХК /BOGD KHAN RESIDENCE/, MINDTECH болон HEBEI JIZHI RURA зэрэг байгууллагууд дэмжин хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллалаа.

Энэ удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний болон гадаадын 400 орчим аж ахуй нэгжүүд оролцсоноос 7 аж ахуй нэгж шилдгээр шалгарлаа.
Шилдэг үйлдвэрлэгч: ЭН СИ ДИ ПРЕКОН ХХК

2020 онд байгуулагдсан тус компани нь барилгын угсармал хийц, эдлэлийн үйлдвэрлэлийг орчин үеийн технологиор хөгжүүлж буй манлайлагч юм. Тэд барилгын ажлын хурдыг нэмэгдүүлэх, чанарыг тогтвортой хадгалах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг олон улсын стандартад хүргэх замаар барилгын салбарын хөгжлийг хурдасгаж байна.
Шилдэг барилгын материал: НЬЮ СЕВЕР ХХК

Тус компани нь 2007 оноос хойш барилгын материалын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Керамзит блок үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан ажиллахдаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, экологийн цэвэр түүхий эдийг ашиглаж, дулаан тусгаарлалт өндөртэй, чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Өдгөө 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь дотоодын хэрэгцээг хангахад томоохон үүрэг гүйцэтгэж буй юм.
Шилдэг төсөл: ӨҮ ЭНД БИ ЭН ХХК

Тус компанийн хэрэгжүүлж буй “Zaisan Highland High-end residence” төсөл нь Зайсан толгойн бүсэд байгалийн цэвэр агаар, ногоон орчныг цогцлоосон тансаг зэрэглэлийн томоохон хотхон юм. Нийт талбайн 70%-ийг ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбайд зориулсан нь оршин суугчдын тав тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн цогц төлөвлөлтийн шилдэг жишээ болжээ. Мөн 330 авто машины зогсоолын шийдлээрээ бусдаас ялгарч байна.
Шилдэг төсөл хэрэгжүүлэгч: РОЯАЛ ТАУЭР КОНСТРАКШН ХХК

2017 оноос хойш барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус компани нь барилга угсралт, засал чимэглэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг. Тэд 41 хүний бүрэлдэхүүнтэй инженер техникийн багийг удирдан төсөл хэрэгжүүлэлтийн бүхий л шатанд чанарыг эрхэмлэдэг нь тэднийг энэ салбарт шилдгээр тодруулах гол шалтгаан болсон юм.
Шилдэг дэвшилтэт технологи нэвтрүүлэгч: MIND TECH

Тус компани нь орчин үеийн “ногоон” технологийн шийдлээрээ барилгын салбарт томоохон өөрчлөлтийг авчирч байна. Тэдний нэвтрүүлсэн ITC брэндийн K Pro (K5.0) технологи нь уламжлалт арга барилаас 60 хүртэлх хувийн цахилгаан хэмнэлтийг бий болгож, нэгж талбайд жил бүр 1500 гаруй кВт.ц эрчим хүч хэмнэхээс гадна 1 тонн орчим нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах байгальд ээлтэй шийдлийг бодитоор харуулсан нь салбарынхны анхаарлыг татлаа.
Шилдэг ханган нийлүүлэгч: ОНДИЛТ ХХК

Оросын Холбооны Улсын “ТехноНИКОЛЬ” корпорацийн албан ёсны дистрибьютерийн хувьд 2001 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй туршлагатай байгууллага юм. Барилгын дээвэр, суурь болон газар доорх хэсгийн ус, чийг тусгаарлах материалуудыг зах зээлд нийлүүлж, ялангуяа полимер мембран болон хар цаасан материалын шийдлүүдийг Монголд амжилттай нутагшуулсан нь тэднийг барилгын салбарын найдвартай түнш гэдгийг нотолж байна.
Шилдэг оролцогч: BEIJING PEACE ALUMINUM CO., LTD (HP)

Бээжин хотод 1989 онд үүсгэн байгуулагдсан 40 жилийн түүхтэй энэхүү олон улсын компани нь хөнгөн цагаан материалын судалгаа, үйлдвэрлэл, инженерчлэл болон барилга угсралтын ажлаар дэлхийд танигджээ. Тэдний барилгын салбарт нэвтрүүлж буй нарийвчилсан боловсруулалтын шийдлүүд нь олон улсын жишиг, чанарыг Монголын зах зээлд илтгэн харуулж, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэн олон улсын түвшинд хүргэсэн байна.
Мөн,
“Ерөнхий ивээн тэтгэгч”-ээр жил дараалан дэмжиж, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан “Роял хаус констракшн” ХХК-ийн “Agarta residence” төслийн хамт олонд тусгайлан талархал гардууллаа.


Үзэсгэлэн өдрүүдэд B2B уулзалт, мэргэжилтний семинар, цахилгаанчны ур чадварын тэмцээн зэрэг олон талт арга хэмжээгээр дүүрэн болж, оролцогчдын цар хүрээгээ тэлсэн буй нь үзэсгэлэнгийн үр дүнг харуулсан чухал үйл явдал болсон юм.





Ингээд,
Монгол Улсын орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсний түүхт 100 жилийн ойтой давхцах 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагаар эргэн уулзацгаая.

Leave a Reply