X
“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2023” үзэсгэлэнгийн талбайн захиалга эхэллээ

Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн баярыг угтан “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2023” үзэсгэлэн яармаг 09 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд “Мишээл экспо төв” - д зохион байгуулагдана. 

Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц,  амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид болон барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, тоног төхөөрөмж, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 200 орчим аж ахуйн нэгж байгууллагууд оролцдог бөгөөд дунджаар 32000  орчим үзэгч хэрэглэгчид хүрэлцэн ирж, тус үзэсгэлэнтэй танилцдаг. 

Барилгын салбарын маркетингийн гол суваг болж ирсэн тус үзэсгэлэн нь оролцогч байгууллага, аж ахуйн нэгжүүдээ зорилтот зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, худалдан авагчидтай нүүр тулан уулзаж, судалгаа авах, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гээд олон боломжийг олгодог төдийгүй үзэсгэлэнгээр дамжуулан салбарынхаа хөгжил дэвшлийг олон нийтэд танилцуулдаг билээ. 


Зохион байгуулагч: Барилга МН  

Холбогдох утас: 7711-3333 - 1