Эрхэм хүндэт харилцагч танаа,
39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 2026 оны 4-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдана.
Энэхүү үзэсгэлэн нь Барилгын салбартаа хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй арга хэмжээ бөгөөд дотоодын болон гадаадын нийт 400 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцохоор төлөвлөгдөөд байна.


Үзэсгэлэнгийн мэдээлэл
“BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармаг нь Монгол Улсад тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын Яам болон төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, жил бүр оролцогчдын тоо, борлуулалтын хэмжээ өссөөр, барилгын салбартаа хамгийн том, нөлөө бүхий үзэсгэлэн яармаг болсон байна.
Манай үзэсгэлэн яармагт:
Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр
- Тансаг болон Стандарт орон сууц
- Хаус дизайн, амины орон сууц, угсармал орон сууц
- Үл хөдлөх хөрөнгө зууч, Оффис, үйлчилгээ
- Гадна дотно тохижилт
Барилгын материал дэвшилтэт технологи чиглэлээр
- Барилгын материал, Засал чимэглэл
- Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
- Сантехник, агааржуулалт
- Интеркер, Экстерьер, ландшафт дизайн,
- Зураг төсөл архитектур
Гадаа талбайд:
- Хүнд машин механизм
- Багаж, тоног төхөөрөмж
- Барилгын угсралтын материалууд
- Зөөврийн сууц, амины орон сууцны жишиг загварууд танилцуулагдаж байна.
Үзэсгэлэн үзэж сонирхчдын тоо 60 мянга гаруй
Олон жилийн дунджаас үзэхэд “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагийг давтагдсан тоогоор 60 мянга гаруй хэрэглэгчдэд хүрсээр ирсэн билээ.

Борлуулалт 100 тэрбум гаруй“BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагт оролцогч компаниуд шууд болон шууд бус худалдан авалтаар нийт 100 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийдэг.

Үзэсгэлэнгийн оролцогч гадаад компани
BarilgaExpo үзэсгэлэн яармагт дотоодын болон Хятад, Солонгос, Япон, Герман, Польш, Итали, Турк, Орос, Чех зэрэг олон улсын барилгын салбартаа тэргүүлэгч 20-иод улсын 400 орчим барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагчид, шинэ брэнд бүтээгдэхүүн, орон сууцны төсөл хөтөлбөрүүдээ танилцуулдаг.

Худалдаа хийх болон Харилцаа тогтоох боломж
B2B уулзалт
Barilga Expo үзэсгэлэнд оролцогчид болон худалдан авагчдын бизнесийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бид урьдчилан мэдээлэл өгч, бүртгэл үүсгэн 1:1 буюу B2B уулзалтыг зохион байгуулдаг.
Харилцагчийн стэнд болон үзэсгэлэнгийн VIP өрөөнд
Өдөрт 2 хүртэлх цагийн уулзалт хийх боломжтой тул цагийн ашиглалтаа захиалга өгсөн компани өөрөө хувиарлан зохиуцуулах юм.
Анхаарах зүйл
Цаг баримтлах
Уулзалтад ирээгүй тохиолдолд төлбөр буцаан олгохгүй бөгөөд дараа дараагийн уулзалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу. /Төлбөр 1 hour 60$, 2 hours 100$/
Маркетингийн өндөр үр дүн
Гадаадын компаниудын хувьд энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын барилгын зах зээлд амжилттай нэвтрэх гол суваг нь болж өгдөг бөгөөд олон улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрддэг гэдгээрээ онцлогтой.
Бид энэхүү үзэсгэлэнд зориулан барилгын салбарын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг зорилтот хэрэглэгчдэд оновчтой хүргэх зорилгоор тусгай сэтгүүл хэвлэн түгээдэг бөгөөд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын компанийн удирдлагууд, нөлөө бүхий бизнес эрхлэгчдэд шууд хүрдэг гэдгээрээ давуу талтай.
Маркетингийн өндөр үр дүн
Гадаадын компаниудын хувьд энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын барилгын зах зээлд амжилттай нэвтрэх гол суваг нь болж өгдөг бөгөөд олон улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрддэг гэдгээрээ онцлогтой.
Бид энэхүү үзэсгэлэнд зориулан барилгын салбарын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг зорилтот хэрэглэгчдэд оновчтой хүргэх зорилгоор тусгай сэтгүүл хэвлэн түгээдэг бөгөөд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын компанийн удирдлагууд, нөлөө бүхий бизнес эрхлэгчдэд шууд хүрдэг гэдгээрээ давуу талтай.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд
Барилгын салбарын 20 гаруй мэргэжилтнүүд салбарт тулгамдаж буй асуудал хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх илтгэл семнар хэлэлцүүлгийг өрнүүлдэг.
Мөн харилцагч өөрийн Компанийн үйл ажиллагаа бүтээгдэхүүнээ танилцуулах хүсвэл төлбөртэй танилцуулга илтгэл тавьж болно.
Компани суртчилгааны цаг
Үзэсгэлэнгийн төв дэлгэцээр өөрийн компанийн үйл ажиллагаа бүтээгдэхүүний реклам танилцуулгыг олон давтамжтайгаар хүргэх боломжтой. /Төлбөртэй/
Хэм хэмжээний зөвлөмж
Бусдын орон зайг хүндэтгэх
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд өөрийн стэндэд хурц үнэртэй хоол идэхгүй, стэндийн хоггүй цэвэр байхад анхаарна уу.
Биднийг ажилд дэмжлэг үзүүлэн хэм хэмжээгээ баримтлана гэдэгт итгэж байна. Баярлалаа
Энэхүү завшааныг тохиолдуулан бид 38 дахь удаагийн “BARILGA EXPO” барилгын үзэсгэлэн яармагийг сонирхож байгаад талархаж байгаагаа илэрхийлэн дараа дараагийн үзэсгэлэнгээр дахин уулзахыг хүлээж байна.
Хүндэтгэсэн,
39 дахь удаагийн “BARILGA EXPO” барилгын үзэсгэлэн яармагийн зохион байгуулагч BARILGA MN
Зохион байгуулагчтай холбоо барих мэдээлэл
Менежерүүд: 7711-3333-1 9990-7816, 9990-7814
Гадаад харилцааны менежер: +976 9191-9442
Мэдээллийн технологи: 7711-3333-3
Сэтгүүлийн редакц: 7711-3333-2, 9100-0222, 9100-0200
Cургалт, вэбинарын баг: 7011-3333, 9100-0233, 9100-0255
И-Мэйл: expo@barilga.mn, marketing@barilga.mn
