500 гаруй аж ахуй нэгж байгууллага, 32 000 гаруй үзэгч, хэрэглэгчид нэгэн дор цуглардаг Монголын хамгийн том үзэсгэлэн "BARILGA EXPO 2024" олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 4-р сарын 12-14-ны өдрүүдэд “Буянт - Ухаа спортын ордон” - д зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид болон барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид оролцоно. Түүнчлэн Монгол, Хятад, Солонгос, Герман, Польш, Итали, Турк, Орос, Япон зэрэг 30 орчим улс орны барилгын материал үйлдвэрлэгч импортлогч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.