X
“INTERNATIONAL FAIR” барилгын салбарын олон улсын оролцогчдын үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

Монголын барилгын салбарын хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж байгууллагууд, барилгын салбартай ажил үйлсээрээ холбогдсон мянга мянган барилгачид болон үзэгчид нэгэн дээвэр дор  цугладаг “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн, яармаг 16 жилийн туршид тасралтгүй зохион байгуулагдаж, жил ирэх тусам оролцогчдын тоо, борлуулалтын хэмжээ өссөөр, Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулаад зогсохгүй барилгын салбарт томоохон дэмжлэг болсоор ирсэн билээ.   

Бид 2023 оны үзэсгэлэнгээ өргөжүүлэн Монголын барилгын зах зээлд олон улсын нэр хүндтэй брэндүүдийг танилцуулахаар BARILGA EXPO үзэсгэлэнгийн 2-р хэсгийг “International fair”  олон улсын оролцогчдын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулах гэж байна. 

Тус олон улсын оролцогчдын үзэсгэлэн нь 5 дугаар сарын 05-07-ны хооронд “Мишээл экспо” төвд зохион байгуулах ба маргааш 12 цагт нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд Хятад, Солонгос, Казакстан, Итали, Турк, Герман зэрэг улсын 80 орчим компанийн оролцогчид барилгын материал, дэвшилтэт технологио танилцуулна.

Манай улсын барилгын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3.7 хувийг эзэлдэг бөгөөд барилгын үйлдвэрлэлд ашиглаж байгаа материал бүтээгдэхүүнийхээ 60-70 орчим хувийг импортоор хангадаг “хэрэглэгч орон”. Тиймээс дотоодын зах зээлд гаднын барилгын материал, бүтээгдэхүүний эрэлт өндөр бөгөөд “International fair” 2023 олон улсын үзэсгэлэн, яармагаар дамжуулан барилгын салбарын томоохон брэндүүдийг монголын зах зээлд таниулан нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтийн нэмэгдүүлэх цаашлаад дотоодод үйл ажиллагаа явуулж буй компаниуд олон улсын компаниудтай хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтоох, туршлага судлах боломжууд бий болж байна.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд гаднын зочид төлөөлөгчид, салбарынхандаа зориулан Монголын барилгын салбарын зах зээл, бизнесийн орчныг танилцуулах, гаднын компаниудын дэвшилтэт технологийн талаарх илтгэл, семинарыг “Мишээл экспо” - ийн хурлын танхим болон тайзан дээр зохион байгуулна. 

Илтгэл, семинарын хөтөлбөр



Мөн оролцогч байгууллагууд бараа бүтээгдэхүүндээ тодорхой хувийн урамшуулалыг үзэсгэлэнгийн өдрүүдэд зарладаг бөгөөд “International fair” хэсгийн оролцогчдоос танд олгож буй урамшуулалтай танилцана уу. 


Барилгын салбарын олон улсын оролцогч компаниудын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологитой танилцан, урамшуулалтай худалдан авалт хийж, мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй илтгэл, семинарыг “INTERNATIONAL FAIR” үзэсгэлэн, яармагаас авах боломжтой.

Иймд, Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил, дэвшилтэй танилцахыг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагч: БАРИЛГА МН 

Хамтран зохион байгуулагч: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ 

                                                     БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

                                                     ИТАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ      

Ерөнхий ивээн тэтгэгч: ACTIVE GARDEN RESIDENCE”

                                            “ХОВД ЭКО ЦЕМЕНТ” ХХК

Ивээн тэтгэгч: GREEN GARDEN RESIDENCE”

                             МОНЦЕМЕНТ БИЛДИНГ МАТЕРИАЛС” ХХК

                             “МОНКОН КОНСТРАКШН” ХХК


Дэлгэрэнгүй мэдээллийг 77113333-1, 9990-7816 утаснаас лавлана уу