39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ

Барилгын салбарын шинэ төсөл, дэвшилтэд техник технологи, барилгын материал, багаж тоног төхөөрөмж, амины болон зөөврийн сууцны шийдлүүдийг нэг дор төвлөрүүлсэн 39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг өнөөдөр Буянт-Ухаа ордонд нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамны сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, “Барилга МН” компанийн ТУЗ-ийн дарга, BARILGA EXPO-ийн үүсгэн байгуулагч Г.Батсүх, Барилгын хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар тэргүүтэй салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, үг хэллээ.

Салбарын сайд болон бусад зочид тус үзэсгэлэнгийн ач холбогдлыг тодотгохдоо барилгын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэхэд түлхэц өгч, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал арга хэмжээ болж байгааг онцоллоо.Мөн барилгын салбарын 100 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, салбарын бүтээмж болон өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бодит хөшүүрэг болно гэдгийг цохон тэмдэглэв.

Түүнчлэн салбарт тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэх, талуудын уялдаа холбоог бэхжүүлэх нь нэн чухал байгааг дурдсан юм. Үүний хүрээнд барилгын зөвшөөрөл олгох үйл явцыг бүрэн цахимжуулж, ил тод, хяналттай болгох чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Нээлтийн ёслолын дараа Сайд Э.Бат-Амгалан үзэсгэлэнгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчид, гаднын хөрөнгө оруулалттай орон сууцны төслүүд, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэгчид болон ханган нийлүүлэгч, бүтээн байгуулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй биечлэн уулзан санал хүсэлтийг сонсож, салбарын асуудлаар нээлттэй яриа өрнүүллээ.

Тус үзэсгэлэн яармаг нь 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол Улс болон БНХАУ, БНСУ, Япон, Герман, Польш, Итали, Турк, ОХУ зэрэг 20 гаруй орны 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ухаалаг шийдлүүдээ олон нийтэд танилцуулж байна.

Мөн Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан, иргэдэд мэдээлэл хүргэнэ.

39 дэх удаагийн үзэсгэлэн яармагт: 

Advanced technology in building materials

New housing, Real estate

Мөн үзэсгэлэнгийн гадаа талбайд багаж тоног төхөөрөмж, өргөх байгууламж, барилга угсралтын материалууд, амины орон сууц, зөөврийн сууц зэрэг бүтээгдэхүүнүүд танилцуулна

Үзэсгэлэнгийн хүрээнд бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгчид, төсөл хэрэгжүүлэгчдийн дунд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх  B2B УУЛЗАЛТ – ууд болон салбарын бодлого, техник технологийн дэвшлийг хэлэлцэх МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ИЛТГЭЛ СЕМИНАР – ууд гурван өдрийн турш өрнөнө. 

Өнөөдөр “Төсөл хэрэгжилт & шинэчлэл”-ийн хүрээнд салбарын хууль эрх зүй, норм стандартын шинэчлэл, дэвшилтэт технологийн танилцуулга голлох сэдэв болж байгаа бол, маргааш буюу 2026.04.25-нд “Үл хөдлөх хөрөнгө ба инженерчлэлийн шийдэл”, харин үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу 2026.04.26-нд иргэдэд зориулсан “Амины орон сууц ба дэд бүтцийн шийдэл”-ийн мэргэжилтэнгүүдийн итгэлийг хүргэхээр хөтөлбөрүүд төлөвлөгдсөн.

Үзэсгэлэн яармагийн өдрүүдэд оролцогч байгууллагууд үзэгч, хэрэглэгчдэдээ зориулан ХЯМДРАЛ, ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ зарлаж, олон төрлийн давуу боломжийг санал болгодог билээ. 

Including:

Үзэсгэлэнгийн үеэр зарлагдсан онцгой хямдрал, урамшуулал дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай.

Түүнчлэн “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа болж, салбарын шилдгүүдийг тодруулна. 

Барилгын салбарын үзэсгэлэн, уулзалт, семинар, B2B уулзалт гээд бүхи л арга хэмжээнүүдийг цогцоор зохион байгуулж, нэг дор нэгтгэдэг 39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

General organizer:

BARILGA MN

Co-organizer 

MINISTRY OF URBAN PLANNING, CONSTRUCTION AND HOUSING

OFFICE OF THE GOVERNOR OF THE CAPITAL CITY

БАРИЛГЫН ХӨЖЛИЙН ТӨВ

General Sponsor:

AGARTA RESIDENCE

Sponsors

ЛАН ПОЙНТ ХХК

БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ

Supporting organization:

ARIGUN TOWER

ЖЭЙ ЖЭЙ БИ ХХК

ТӨГС БАЙШИН  КОНСТРАКШН ХХК

ЭН ТИ ЭМ ТОВЕР ХХК /BOGD KHAN RESIDENCE/

MINDTECH 

HEBEI JIZHI RURAL VILLA  TECHNOLOGY CO., LTD

Contact numbers: 99907814 Eng / 99907816

Leave a Reply

en_USEN

Discover more from BARILGA EXPO

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading